top of page

бичлэг

Сургалтын танилцуулга 

"Сэтгэл зүйн зөвлөгөөний үндсэн элементүүд"

  • 8 Weeks
  • 7 Steps

Сургалтын тухай

🙇‍♀️ Сэтгэл зүйч Сувдаа миний бие 2016 оноос хойш сэтгэл зүйн зөвлөгөө, заслын салбарт мэргэшин ажиллаж буй туршлага дээрээ үндэслэн боловсруулсан "СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮНДСЭН ЭЛЕМЕНТҮҮД" онлайн сургалтад та бүхнийг урьж байна. Миний хувьд Боловсролын сэтгэл зүйчдийн ментор бөгөөд Аналитик сэтгэл заслаар мэргэшин ажиллаж байна. Жилд дунджаар 20 орчим улсын 80 гаруй үйлчүүлэгчдэд 400 орчим цагийн зөвлөгөө, заслын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. ⭐️ СУРГАЛТЫН АГУУЛГА: 🌈 ТЕКНИК: Сэтгэл зүйч сэтгэл зүйн зөвлөгөөнд тусгах болон бусад техникүүдийг ашиглах арга 👉 Бодлыг хэрхэн тусгах вэ? 👉 Мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хэрхэн тусгах вэ? 👉 Үйлдлийг хэрхэн тусгах вэ? 🌈 УХАГДАХУУН: Сэтгэл зүйн гэмтэл болон эдгэрлийг хэрхэн ойлгож, үйлчлүүлэгчээ хааш нь чиглүүлэх вэ? 👉 Сэтгэл зүйн гэмтэл гэж юу вэ? 👉 Эдгэрэл гэж юу вэ? 👉 Эдгэрлийн төлөвт шилжиж буйг хэрхэн мэдэж, үнэлэх вэ? 🌈 ХАНДЛАГА: Сэтгэл зүйч бие хүний онцлог, хандлага зөвлөгөөнд болон үйлчлүүлэгчид хэрхэн нөлөөлдөг талаар 👉 К.Рожерсын гурвал буюу сэтгэл зүйч хүлээн авах төлөвт, хүмүүнлэг хандлагатай байна гэдэг нь ямар шинжүүдээс бүрддэг вэ? 👉 Үйлчлүүлэгчийн урхинд орж багш, аврагч дүрд оролгүйгээр, сэтгэл зүйчийн дүрээ хадгалж үлдэх тухай 🌈 СУПЕРВИШН: Супервишний онолын болон практик туршлага хуримтлуулах 👉 Супервишний онолын танилцуулга 👉 Супервишн өрнөх бөгөөд сургалтанд оролцогчдын олонхийн саналаар 1 кэйс хэлэлцүүлнэ. 🌈 Хэзээ: Та сургалтын бичлэгийг 8 долоо хоногийн хугацаанд үзэх боломжтой. 🌈 Төлбөр: ₮280,000 🌈 Хэн хамрагдаж болох: Практикт ажиллаж буй сэтгэл зүйчид болон сэтгэл судлалын ангийн оюутан (Бусад мэргэжлийн хүн хамрагдах боломжгүй.

Сургалтын төлбөр

MNT 280,000.00
bottom of page