Зөвлөгөө, засал гэж юу вэ?
Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг товлох дараалал
1.
Зөвлөгөөний багцаа сонгоод, огноо цагаа сонгон, цаг товлох анкет бөглөнө.
2.
Таны товлосон цагийг сэтгэл зүйч баталгаажуулж нэхэмжлэх бүхий мэйл илгээнэ.
3.
Нэхэмжлийн дагуу дансанд төлбөрөө баталгаажуулаад мэдэгдэнэ.
4.
Танд анхаарах зүйлс бүхий мэдээлэл очих ба товлосон цагт зөвлөгөө онлайнаар өрнөнө.
Зөвлөгөөний төрөл
1 hr
140,000 Монгол төгрөг45 min
110,000 Монгол төгрөг1 hr 30 min
190,000 Монгол төгрөг
Зөвлөгөөний багц ба хүлээж болох үр дүн
1
Оношилгооны багц
3-4 уулзалт
Үйлчлүүлэгчийн амьдралын нөхцөл байдал, итгэл үнэмшил, амьдралын хэв маяг, гэр бүлийн харилцааны хэв загвар зэргийн зураглал гаргах буюу оношилгоо хийх боломжтой уулзалтын тоо. Энэхүү уулзалт дууссаны дараа хэрхэн үргэлжүүлэх талаар төлөвлөж ярилцах боломжтой.
Нэмэлт: Хүүхдийн ганцаарчилсан зөвлөгөөний хувьд эдгээр 3 уулзалтын дараа эцэг эхэд зөвлөн чиглүүлэх 20-30 минутын ярилцлага хийгдэнэ.
2
Зөвлөгөөний багц
10-24 уулзалт
Сэтгэл зүйч болон үйлчлүүлэгчийн хооронд аюулгүй, тэнцвэртэй, шилэн, итгэлцэл бүхий харилцаа тогтож, бага насны сэтгэл зүйн гэмтлээ загварчлан ухамсарлах, гэмтлүүдийн одоогийн амьдрал, шийдвэр гаргалт, үйл байдалд нөлөөлж буй холбоо хамаарлыг таних, удирдах арга замыг гаргаж ирэх, бага хэмжээнд турших боломжтой.
Түүнчлэн үйлчлүүлэгчийн хичээл зүтгэлээс хамааран сэтгэл хөдлөлийнхөө шалтгаан, давтагддаг хэв загвар зэргийг танин мэдэх, биед үзүүлж буй мэдрэмжээ ажиглан ухамсарлах чадвар хөгжих зэрэг ахиц гарах боломжтой.
3
Сэтгэл заслын багц
50 ба түүнээс дээш уулзалт
Сэтгэл зүйч болон үйлчлүүлэгчийн хооронд итгэлцэл бүхий харилцаа үүсэхээс гадна бага насны сэтгэл зүйн гэмтэл болон тогтсон|зуршсан хамгаалах механизмдаа авталгүйгээр, шинэ бодол, сэтгэл хөдлөл, үйлдлийг төлөвшүүлэх, хэвшүүлэх боломжтой.
Түүнчлэн үйлчлүүлэгчийн хичээл зүтгэлээс хамааран сэтгэл хөдлөлийн биед үүсгэж буй мэдрэмжээ удирдах чадвар хөгжиж, сэтгэлийн шалтгаант биеийн зориурууд буурах боломжтой.
* Зөвлөгөөнөөс хүлээгдэж болох үр дүнд дараах хүчин зүйлс нөлөөлөх боломжтой гэдгийг анхаарна уу:
-
Үйлчлүүлэгч сэтгэл зүйчийн товлосон цагт сахилга баттайгаар оролцох, хариуцлагатай байгаа эсэх
-
Үйлчлүүлэгчийн гэмтэл хүчтэй бөгөөд гэмтлийн шалтгаант биеийн илрэл хүчтэй болсон эсэх
-
Үйлчлүүлэгчийн амьдралын үйл явдлууд нь хэт завгүй, шахуу бус буюу зөвлөгөөнд яригдсан зүйлсийн талаар эргэцүүлэх боломж бүрдсэн эсэх
-
Үйлчлүүлэгчийн гүйлгээ ухаан, анхаарлын шинжүүд, ой тогтоолт зэрэг оюун ухааны чадварууд ямар түвшинд байгаа гэх мэт


